Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна
УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт 38 хоногийн дараа болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно. Ингэхдээ УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар, 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар сонгохоор хуульчилсан.



















