"Volvo Cars" 3000 ажлын байр цомхотгоно
Шведэд төвтэй автомашин үйлдвэрлэгч "Volvo Cars" зардлаа бууруулах төлөвлөгөөний хүрээнд 3,000 орчим ажилтнаа цомхотгохоо мэдэгдлээ. Тус компанийн мэдээлснээр цомхотгол Швед дэх оффисын ажилтнуудад хамаарна гэжээ. Өнгөрсөн сард Volvo Cars (Хятадын Geely Holding компанийн эзэмшилд байдаг) 1.9 тэрбум ам.доллар бүхий шинэчлэлийн “үйл ажиллагааны төлөвлөгөө” хэрэгжүүлэхээ зарласан байдаг.