КАННЫН КИНО НААДАМД ХЭТ ЗАДГАЙ ХУВЦАСЛАХЫГ ХОРИГЛОВ

КАННЫН КИНО НААДАМД ХЭТ ЗАДГАЙ ХУВЦАСЛАХЫГ ХОРИГЛОВ

78 дахь удаагийн Каннын кино наадам мягмар гарагт эхэлнэ. Энэ удаагийн Каннын кино наадамд алдартнууд шинэ дүрэм журмын дагуу улаан хивсний ёслолд оролцоно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ. Тодруулбал, Каннын кино наадмын улаан хивсний ёслолыг энэ жил урьд урьдынхаас хатуу хяналтын дор зохион байгуулах бөгөөд хэт задгай, нэвт гэрэлтсэн хувцас өмсөхийг хатуу хоригложээ.

Дэлгэрэнгүй
ГААГТ СААТУУЛАГДСАН Р.ДУТАРТЕ ХОТЫН ДАРГЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

ГААГТ СААТУУЛАГДСАН Р.ДУТАРТЕ ХОТЫН ДАРГЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

Хар тамхины дайн хийж, олон мянган хүний аминд хүрсэн хэргээр Гаагт саатуулагдсан Филиппины Ерөнхийлөгч асан Родриго Дутерте Давао хотын захирагчаар дахин сонгогдох нь тодорхой боллоо. Хотын даргын сонгуулийн саналын 80 хувийг тоолсны дараа Родриго Дутерте хамгийн хүчтэй өрсөлдөгчөөсөө найм дахин олон санал авсан байна. Өдгөө Нидерландад саатуулагдаж буй түүний ялалт улс төрийн нэр хүнд хэвээр байгааг харуулж байна.

Дэлгэрэнгүй
АНУ БНХАУ-ын худалдааны дайн саарав

АНУ БНХАУ-ын худалдааны дайн саарав

Одоогоор АНУ болон БНХАУ-ын төлөөлөгчид хэлэлцээ хийж АНУ-ын талаас импортын тарифыг 90 хоногийн хугацаанд 30 хувиар бууруулахаа мэдээлжээ.  Үр дүнд нь АНУ-ын эдийн засгийн уналтад орох магадлал 60%-иас 45%-иар буураад байна.

Дэлгэрэнгүй
ШАТРЫГ МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ТООЦОН ХОРИГЛОВ

ШАТРЫГ МӨРИЙТЭЙ ТОГЛООМД ТООЦОН ХОРИГЛОВ

Талибаны засгийн газар шатрыг тодорхойгүй хугацаагаар хориглосон бөгөөд Исламын шашинд нийцэх эсэх нь тодорхой болтол хориг тавьсан гэж мэдэгджээ. Талибан засгийн газрын Спортын газрын төлөөлөгч Аталь Машвани хэлэхдээ шатар бол “мөрийтэй тоглоомын нэг хэлбэр” гэсэн байна.

Дэлгэрэнгүй
Д.ТРАМП САУДЫН АРАБ, АНЭУ, КАТАРТ АЙЛЧИЛНА

Д.ТРАМП САУДЫН АРАБ, АНЭУ, КАТАРТ АЙЛЧИЛНА

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Персийн булангийн гурван оронд айлчилна. Газрын тосоор баялаг Саудын Араб, Катар, Нэгдсэн Арабын Эмират улсууд Дональд Трамптай харилцаагаа зузаатгаж, АНУ-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ амлаад буй. Дональд Трампын энэ удаагийн айлчлалын зорилго болоод гол хүлээлт нь юу байх вэ?

Дэлгэрэнгүй
АНУ БНХАУ ТАРИФЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

АНУ БНХАУ ТАРИФЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны асуудлаар хэлэлцээ хийлээ.  АНУ-ын сангийн сайд Скотт Бессент БНХАУ-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээнд ахиц дэвшил гарсан хэмээн онцолжээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй улсуудын төлөөлөгчид ийнхүү яриа хэлэлцээндээ ахиц гаргасан мэдээллийн дараа хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ. Тодруулбал, Dow jones  1.03% буюу 427.66 нэгжээр,  S&P 500 индекс 1.31%-иар буюу 75.8 нэгжээр технологийн Nasdaq Composite 1.71%-иар буюу 348.19 нэгжээр тус тус  өссөн байна.

Дэлгэрэнгүй
Биткоины ханш 105 мянган ам.доллар давлаa

Биткоины ханш 105 мянган ам.доллар давлаa

Биткоины ханш энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хойш анх удаа 105,000 ам.долларыг давсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ам.долларт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буурч, худалдааны шинэ дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь зах зээлд болгоомжлол үүсгэжээ.

Дэлгэрэнгүй
ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО БҮТЭЛГҮЙТЭВ

ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО БҮТЭЛГҮЙТЭВ

Энэ сарын 11-ний өдөр Энэтхэг Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн. АНУ-ын зуучлалаар гал зогсоосон ч бүтэн сайны өглөөнөөс эхлэн бие биедээ цохилт өгч эхэлсэн байна. Талууд бямба гарагийн оройн 05:00 цагт бүх талбарт гал зогсооно гэж санал нэгдсэн" тухай Пакистаны гадаад хэргийн сайд Ишак Дар мэдээлсэн байдаг. 

Дэлгэрэнгүй
В.ЗЕЛЕНСКИЙ:

В.ЗЕЛЕНСКИЙ: "В.ПУТИНЫГ ИСТАНБУЛД ХҮЛЭЭЖ БАЙЯ"

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрээр, “Хүний амь нас эрсдэж буй дайныг сунжруулах нь утгагүй юм. В.Путиныг пүрэв гарагт Истанбулд хүлээж байя” гэж өөрийн Х хаягтаа жиргэжээ.  

Дэлгэрэнгүй
ТӨВДӨД 5.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОВ

ТӨВДӨД 5.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОВ

Төвдөд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв  мэдээллээ. Газар хөдлөлт 80 мянга орчим хүн амтай Төвдийн Шигацэ хотоос баруун өмнө зүгт ойролцоогоор 133 километрийн зайд болжээ. Газар хөдлөлтийн голомт 12 километрийн гүнд байсан хэмээн тогтоожээ.

Дэлгэрэнгүй
ПАЛЕСТИНЫГ ДЭМЖИЖ БУЙ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫГ БАРИВЧЛАВ

ПАЛЕСТИНЫГ ДЭМЖИЖ БУЙ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫГ БАРИВЧЛАВ

Колумбын их сургуулийн төв номын сангийн талбайд Палестиныг дэмжигч оюутнуудын жагсаал боллоо. Нью-Йоркийн цагдаагийн газраас уг жагсаалыг хүчээр тарааж,  гол зохион байгуулагчдыг нь баривчилжээ.

Дэлгэрэнгүй
РОМЫН ПАПЫГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

РОМЫН ПАПЫГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дараагийн Ромын пап, католик шашны тэргүүнийг сонгох үйл явц  өчигдөр (2025.05.07) албан ёсоор эхэлсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс Ватиканд хүрэлцэн ирсэн 133 кардинал 267 дахь папыг сонгох эрхээ эдэлж байна.

Дэлгэрэнгүй
УКРАИН ЯЛАЛТЫН БАЯРААР

УКРАИН ЯЛАЛТЫН БАЯРААР "ГАЛ ЗОГСООХГҮЙ"

Гал зогсоохоос татгалзсан Украины тал ялалтын баярыг угтан нисгэгчгүй онгоцуудаар Москвагийн нисэх буудлуудыг хааж, хоёр ч удаагийн дайралт хийгээд байна. Украины талын халдлагын улмаас ОХУ-ын засгийн газар Москвагийн 4, орон нутгийн 5, нийтдээ 9 онгоцны буудлын нислэгийг түр зогсоогоод байгаа аж.

Дэлгэрэнгүй
АНУ ГРИЙНЛАНДЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ХЯНАХ ТАГНУУЛЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

АНУ ГРИЙНЛАНДЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ХЯНАХ ТАГНУУЛЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен АНУ-ын Элчин сайдыг дуудаж уулзахаа мэдэгдлээ. Ларс Лёкке Расмуссе Дани улсад суух Элчин сайдыг Грийнландын тагнуулын асуудлаар дуудах дэлгэрэнгүй тайлбар авна гэжээ. "The Wall Street Journal"-д  мэдээлснээр, АНУ-ын тагнуулын албад Дани улсын харьяанд байдаг Грийнландад тусгаар тогтнолын хөдөлгөөн болон өрнүүлэх мөн тус бүс нутгийн газрын ховор элементийн нөөцийг ажиглах үүрэг хүлээж, тусгай ажиллагаа явуулж байсан гэв.

Дэлгэрэнгүй
ЭНЭТХЭГ ПАКИСТАНД

ЭНЭТХЭГ ПАКИСТАНД "ДАХИН" АГААРЫН ЦОХИЛТ ӨГӨВ

Энэтхэг улс Пакистаны Муридке хотод пуужингийн цохилт өглөө. Энэтхэгийн харвасан пуужингийн цохилтод өртөж 31 хүн амиа алдаж, 57 хүн шархадсан гэж Пакистаны засгийн газраас мэдээлжээ. Цохилтод өртсөн Муридке хотын иргэдийн мэдээлж байгаагаар Энэтхэгийн харвасан пуужингууд тун гэнэтийн байсан бөгөөд хотыг бүхэлд нь сүйрүүлчихлээ гэсэн байна. Талуудын харилцаа улам хурцдаж мөргөлдөөнд шилжиж буй тул энэ асуудлыг энхийн журмаар яаралтай зохицуулах шаардлага үүсэж байна.

Дэлгэрэнгүй
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР IT ПАРК БАЙГУУЛНА

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР IT ПАРК БАЙГУУЛНА

Л.Энх-Амгалан: Өнгөрсөн онд Хүүхдийн төлөө санд 25 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд энэхүү сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулан ашиглахыг зорьж байна. Тухайлбал, иргэдийн саналыг үндэслэн уг сангийн хөрөнгийг урлагийн театр байгуулах, хүүхдийн дугуйлан секцүүдийг дэмжих, мэдээллийн технологийн парк байгуулах зэрэг чиглэлд зарцуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй
АНУ БНХАУ

АНУ БНХАУ "ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ" ЗОХИЦУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛНЭ

АНУ болон БНХАУ-ын албаны төлөөлөгчид худалдааны зөрчлийг намжаах зорилгоор энэ долоо хоногт хэлэлцээ хийхээр тохиролцсон байна. Швейцарь улсад энэ сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү уулзалтад Хятадын талаас Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн оролцох бол АНУ-ын талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар оролцохоор товложээ.

Дэлгэрэнгүй
Ф.МЕРЦ КАНЦЛЕРААР ТОМИЛОГДОВ

Ф.МЕРЦ КАНЦЛЕРААР ТОМИЛОГДОВ

Германы Бундестаг буюу парламент консерватив эвслийн удирдагч Фридрих Мерцийг хоёр дахь санал хураалтаар тус улсын шинэ Канцлераар сонголоо. Санал хураалтын дүнд Ф.Мерц 325 гишүүний дэмжлэгийг авч, Канцлераар томилогдох шаардлагатай 316 саналын босгыг давсан байна.

Дэлгэрэнгүй
ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ХЯНАЛТЫН БҮС НУТАГТ ПУУЖИНГИЙН ЦОХИЛТ ӨГӨВ

ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ХЯНАЛТЫН БҮС НУТАГТ ПУУЖИНГИЙН ЦОХИЛТ ӨГӨВ

Энэтхэг Пакистан улсын харилцаа хурцдаж мөргөлдөөгий ирмэгт байна. Энэтхэгийн тал  Пакистаны хяналтад байдаг Кашмир Муззафарабад хотын есөн байршилд пуужингийн цохилт өгсөн байна. Пакистаны Засгийн Газрын мэдэгдэлд дурдсанаар Энэтхэгийн тал нийт гурван байршилд  пуужингийн цохиолт өгсөн бөгөөд одоогоор найман хүн амиа алдсан гэжээ. Амиа алдсан хүмүүсийн 2 нь бага насны хүүхэд байсан гэв

Дэлгэрэнгүй
ДОНАЛЬД ТРАМП МАРК КАРНИ НАРЫН УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ

ДОНАЛЬД ТРАМП МАРК КАРНИ НАРЫН УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ

Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордны зууван танхимд Канадын Ерөнхий сайд Марк Карниг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дональд Трамп Канадын Ерөнхий сайд Марк Карнид сонгуульд ялалт байгуулсанд нь  баяр хүргэсэн байна. Марк Карнигийн удирдсан Либерал Ардчилсан нам парламентын сонгуульд ялалт байгуулсан даруйд Дональд Трамп Марк Карнид уулзалт хийх санал тавьсан бөгөөд уулзалтын уур амьсгал дунд үеэсээ таагүй болсон гэж шинжээчид үзэж байна. 

Дэлгэрэнгүй