ХАМАС олзны 23 хүнийг ямар ч болзолгүйгээр  суллана

ХАМАС олзны 23 хүнийг ямар ч болзолгүйгээр суллана

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу халдах үед барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээрийг сөргөлдөгч талууд Катарын зуучлалтайгаар хийж, улмаар 50 хүнийг палестин хоригдлуудаар солилцохоор болсон юм. Хэлэлцээрээр суллагдах хүмүүс дээр нэмээд өөр 23 хүнийг ямар ч болзолгүйгээр суллана гэж ХАМАС мэдэгдсэн талаар The Times of Israel сонин мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Нью-Йорк хотын даргыг хүчирхийлэлд буруутгажээ

Нью-Йорк хотын даргыг хүчирхийлэлд буруутгажээ

Нью-Йорк хотын дарга Эрик Адамсыг бэлгийн хүчирхийлэл, бусдын биед халдсан хэрэгт нэгэн эмэгтэй буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаарх мэдээллийг NBC суваг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Израилын арми сургуулийн барилгад цохилт өгсний улмаас 30 гаруй хүн амиа алджээ

Израилын арми сургуулийн барилгад цохилт өгсний улмаас 30 гаруй хүн амиа алджээ

Газын зурвасын хойд хэсэгт байх, НҮБ-ын Палестин дүрвэгчдэд туслах Ойрх Дорнодын агентлагийн сургуулийн барилга Израилын армийн пуужингийн цохилтод өртжээ. Энэ цохилтын улмаас 30 гаруй хүн амиа алдсан гэж Al Mayadeen суваг мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй
Дублинд үймээн дэгдэв

Дублинд үймээн дэгдэв

Цагдаагийн газрын мэдээлснээр, цагдаагийнхан дуудлага хүлээн авч хэргийн газар ирэхээс өмнө тухайн газарт явсан хүмүүс хэрэгтнийг саатуулж, бүсэлсэн байна. Мөн хэрэгтэн хэсэг залуучууд руу халдахыг завдсан ч хүмүүс саад болж зогсоожээ. Түүнийг баривчлах үед биен дээр нь хутганы шарх байсан гэх бөгөөд тэр өөрийгөө хутгалж гэмтээсэн гэж цагдаагийнхан үзэж байгаа аж.

Дэлгэрэнгүй
Өндөр настныг цүнхэндээ хачиртай талх авч явсных нь төлөө 3000 доллараар торгожээ

Өндөр настныг цүнхэндээ хачиртай талх авч явсных нь төлөө 3000 доллараар торгожээ

Өндөр настан эмэгтэй гомдол гаргасан ч амжилт ололгүй, торгуул төлөхөөс өөр аргагүй үлдээгүй гэнэ. Өөрийнх нь хувьд асар өндөр торгуулийг яаж төлөхөө мэдэхгүй байсан өндөр настан хэдэн шөнийг нойргүй хонож өнгөрүүлсэн гэнэ. Харин нэрээ нууцалсан нэгэн эр өндөр настны өмнөөс торгуулийг нь төлжээ.

Дэлгэрэнгүй
АНЭУ-д дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц ашиглалтад оруулжээ

АНЭУ-д дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц ашиглалтад оруулжээ

Арабын Нэгдсэн Эмират Улс Аль-Дафра нарны цахилгаан станц ашиглалтад оруулжээ. Энэ нь нэг талбайд байрласан, дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцад тооцогдож байгаа аж.

Дэлгэрэнгүй
Австрийн тэрбумтан 91 настай эр сүйт бүсгүй хайж байна

Австрийн тэрбумтан 91 настай эр сүйт бүсгүй хайж байна

Люгнер зургаан удаа гэрлэж байжээ. Эдгээрээс хамгийн их дуулиан тарьсан нь тав дахь хурим нь юм. Люгнер 2014 онд 81 настайдаа өөрөөсөө 57 насаар дүү, Playboy-ийн модель Кэти Шмитцтэй гэрлэж байв. Тэд Вена хотын алдарт Шенбрунн ордонд хуримаа хийж, хоёр жилийн дараа салсан юм. 

Дэлгэрэнгүй
Японоос импортолсон ногоон цайнаас цацраг бодис илэрчээ

Японоос импортолсон ногоон цайнаас цацраг бодис илэрчээ

Энд дуулгахад, 2011 онд Фукушима-1 атомын цахилгаан станц дээр осол гарсны дараа цацрагт бодисын хордлогоос болгоомжлон Японоос далайн бүтээгдэхүүн импортлохыг Тайвань хориглосон юм. Энэ хориг 11 жилийн туршид үйлчлэн, улмаар 2022 оны хоёрдугаар сард хоригийг цуцалсан ч импортолсон бүтээгдэхүүнд тавих хяналтыг чангатгасан байна.

Дэлгэрэнгүй
АНУ-ын шилдэг их сургууль хоригдлуудад дээд боловсрол олгож байна

АНУ-ын шилдэг их сургууль хоригдлуудад дээд боловсрол олгож байна

АНУ-ын шилдэг 10 сургуулийн тоонд багтдаг Northwestern University их сургууль хорих газарт ял эдлэж байгаа хүмүүст дээд боловсрол олгох хөтөлбөрийг эхлүүлж, анхны оюутнуудаа саяхан төгсгөсөн байна. 

Дэлгэрэнгүй
Дэлхийн анхны модон хиймэл дагуулыг ирэх онд хөөргөнө

Дэлхийн анхны модон хиймэл дагуулыг ирэх онд хөөргөнө

Ойрын жилүүдэд хиймэл дагуулын тоо эрс нэмэгдэнэ гэж тооцвол өдгөө тойрог замд байгаа болон хаягдсан хиймэл дагуулуудаас үүдсэн сансрын хог манай гарагт хор хохирол учруулахын зэрэгцээ сансарт ажиллагаа гүйцэтгэх төрөл бүрийн аппараттай мөргөлдөж сүйрүүлэх эрсдэл өндөр байдаг аж. Энэ асуудлыг шийдэхийн тулд экологид ээлтэй хиймэл дагуул бүтээхээр Японы эрдэмтэд ажиллажээ. 

Дэлгэрэнгүй
Газын зурвасын эмнэлгээс 190 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Газын зурвасын эмнэлгээс 190 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Улмаар эмнэлэг хэвийн ажиллах боломжгүй болж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон юм. Өнөөдрийн байдлаар 190 өвчтөн, эмч, эмнэлгийн ажилтныг Аш-Шифа эмнэлгээс нүүлгэн шилжүүлсэн гэж Улаан хавирган сар нийгэмлэг мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Хятадад хүүхдүүдийн дунд үл мэдэгдэх өвчин тархсныг эрх баригчид нь нууцалж байна

Хятадад хүүхдүүдийн дунд үл мэдэгдэх өвчин тархсныг эрх баригчид нь нууцалж байна

"Тэд ханиалгахгүй, ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа. Тэд өндөр халуурч, олон хүүхдэд уушгинд нь зангилаа үүсэж байгаа" хэмээн Бээжин хотын оршин суугч Тайванийн телевизэд ярьжээ. 

Дэлгэрэнгүй
Хойд Солонгос цэрэггүй бүсэд цэрэг, шинэ зэвсэг байршуулна

Хойд Солонгос цэрэггүй бүсэд цэрэг, шинэ зэвсэг байршуулна

Өмнөд Солонгостой залгаа хил дээрх цэрэггүй бүсэд байх зэвсэгт хүчнээ бэхжүүлэхээр Хойд Солонгос төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг Солонгосын Цахим мэдээллийн агентлаг дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй
Жүжигчин Жейми Фоксыг бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ

Жүжигчин Жейми Фоксыг бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ

Энэ үеэр бүсгүйн найз нь тэдний араас ирснээр энэ үйлдэл зогссон гэж бүсгүй нэхэмжлэлдээ өгүүлжээ. Түүний өгүүлснээр, "бэлгийн хүчирхийлэл, цохиулж зодуулсны улмаас" эмчилгээнд орох шаардлагатай болсон гэнэ.

Дэлгэрэнгүй
ОХУ дизель түлшний экспортын хоригоо цуцлав

ОХУ дизель түлшний экспортын хоригоо цуцлав

ОХУ есдүгээр сарын 21-ний өдөр бензин болон дизель түлшийг экспортлохыг хориглож байсан. Энэ нь дотоодын зах зээл дээрх хомстолыг арилгах, үнийг тогтоон барих зорилготой байв. Удалгүй хязгаарлалтаа хэсэгчлэн сулруулж, есдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн газрын тосны хоолойгоор дамжуулдаг дизель түлшний экспортыг нээсэн бол 11 дүгээр сарын 17-ны өдрөөс автобензиний экспортын хоригийг цуцалсан юм.

Дэлгэрэнгүй
Авлигын хэргээр шийтгүүлсэн Оросын улс төрч фронт руу явахаар шийджээ

Авлигын хэргээр шийтгүүлсэн Оросын улс төрч фронт руу явахаар шийджээ

Авлигын хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 12 жил хоригдох ял сонссон, Оросын Владивосток хотын дарга асан Олег Гуменюк Украинтай дайтах фронт руу явах сайн дурын цэргээр бүртгүүлжээ. Энэ талаар Москва Таймс сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Хятадад исламын шашны олон зуун сүмийг нурааж, хаажээ

Хятадад исламын шашны олон зуун сүмийг нурааж, хаажээ

Энэ бүс нутаг нь Шинжааны дараа мусульманчууд хамгийн ихээр амьдардаг хоёр дахь бүсэд тооцогддог юм. Хятадад нийтдээ 20 сая мусульман амьдардаг гэсэн тоо бий. 

Дэлгэрэнгүй
Путин: Орос Украинтай хийх энхийн хэлэлцээрээс хэзээ ч татгалзаж байгаагүй

Путин: Орос Украинтай хийх энхийн хэлэлцээрээс хэзээ ч татгалзаж байгаагүй

Түүнчлэн хөгжингүй болон хөгжиж буй орнууд олон улсын сөргөлдөөнийг шийдэх тал дээр хамтын шийдвэр гаргах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн байлдааны ажиллагаа болон олон өрх, улс орныг хамарсан эмгэнэл тул нэн даруй зогсоох талаар бодолцох ёстой гэж мэдэгдсэн гадаад орнуудын төрийн тэргүүнүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Норвеги Оростой залгаа хилийн боомтоо хаана

Норвеги Оростой залгаа хилийн боомтоо хаана

Хууль бус цагаачдын урсгалыг зогсоохоор Оростой залгаа хилийн боомтуудаа хаах шийдвэрийг Финланд ус саяхан гаргасан. Үүний дараа Европын бусад улс орон ч хилээ хаах асуудлыг авч хэлэлцэж магадгүй гэсэн мээдэлэл гарч байлаа. 

Дэлгэрэнгүй
Мессигийн эхнэр эзэмшдэг дэлгүүрийг дээрэмджээ

Мессигийн эхнэр эзэмшдэг дэлгүүрийг дээрэмджээ

Аргентины Росарио хотод байдаг Unico дэлгүүрийг гэмт этгээдүүд дээрэмджээ. Энэ дэлгүүр Лионель Мессигийн эхнэр Антонелла Рокуццогийн эзэмшлийнх гэж Infobae мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй