Архи амсаад “аав”-ын хаалга татахгүй байх асар олон сонголт бий шүү
Шоронг согтуу жолоочоор дүүргэхгүй байх өчнөөн арга байна. Хоригдол гэсэн нэр зүүж, ялтан гэсэн бүртгэлтэй болохыг хүсэхгүй л байгаа бол согтуугаар жолоо барихаа л больчих. Дуудлагын жолооч, такси дуудах зэргээр архи амссан л бол жолоо атгахгүй байх асар олон сонголт байна. Тун энгийн бас амархан. Өөрөө ч, өрөөлийн эрүүл мэнд, амь нас ч бүрэн бүтний дээр хоригдол, ялтан гэсэн нэргүй, бүртгэлгүй.


















