Хэзээ гэрэл асааж, гийгүүлэх нь тодорхойгүй Тавантолгой ДЦС
Тавантолгой цахилгаан станц барих тухай үлгэр 10 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Ажил хэрэг нь урагшлахгүй, газарт хатгасан ганц шонгүй өнөөдөр ч үлгэр үргэлжилж байна. Цахилгаан станцыг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хоёр ч удаа зарлаад бүтэлгүйтсэн.



















