Д.Трамп В.Зеленскийг цагаан ордныг орхихыг шаардав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарын уулзалт 2-р сарын 28нд болсон. Цагаан ордонд болсон Дональд Трамп В.Зеленский нарын уулзалт ширүүн маргаанаар өндөрлөж, газрын ховор элементийн салбарт хамтрах хоёр улсын хэлэлцээ цуцлагдсан байна. Уулзалтын үеэр Д.Трамп В.Зеленскийг ОХУ-д буулт хийж, энхийн хэлэлцээр хийхийг уриалсан боловч В.Зеленский ОХУ-ыг дайны гэмт хэрэгт буруутгаж, буулт хийхээс татгалзжээ. Үүний дараа Д.Трамп В.Зеленскийг өрөөнөөс гарч явахыг хүссэн байна.