Дайны улмаас Украинд таван сая хүн ажилгүй болжээ
Эдийн засгийн дэд сайдын мэдэгдсэнээр, хөдөлмөрийн зах зээл дэх нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд Эдийн засгийн яам хэд хэдэн хөтөлбөр эхлүүлсэн гэнэ. Эдгээрийн дунд иргэдэд хүртээмжтэй зээл олгох, төр баталгаа гаргах замаар бизнесийг дэмжих, үйлдвэрүүдийг аюулгүй нутгуудад шилжүүлэн байршуулах зэрэг хөтөлбөрүүд багтаж байгаа аж.


















