АВТОБУС №36: “Цалин буусан, тансаглах уу”
Эцсийн буудлаас эргэж суугаад 21 дүгээр хороолол орлоо. Тэндээс гартаа “Yellow tail” гэсэн бичигтэй шилтэй дарс барьсан бадируун эр автобусанд суусан нь нүдэнд тусав. Эхэндээ түүний барьж яваа дарсыг эмэгтэй хүнд зориулсан болов уу гэж бодтол сайх эр лонхны хүзүүнд зүүлттэй туузан чимэглэлийг тайлаад хаячихлаа.